tataya-ai

Нууцлалын бодлого

Сүүлд шинэчилсэн: 2026-10-25

ai.tataya.mn нь B-Tech Technology · IT Park Mongolia-ийн хамтарсан анхан шатны сургалтуудын суралцагчдад зориулсан суралцах портал юм. Энэ хуудас порталд ямар мэдээлэл цуглуулж, юунд ашиглаж, хэрхэн хадгалж, хэрхэн устгуулж болохыг тайлбарлана. Сургалтын бүртгэл, төлбөрийг IT Park тусдаа хариуцдаг тул тэдгээрт энэ бодлого хамаарахгүй.

1. Ямар мэдээлэл цуглуулах вэ

  • Facebook-ээр нэвтрэхэд — Facebook хэрэглэгчийн дугаар (ID), нэр, профайл зураг, имэйл (Facebook өгсөн бол). Нууц үг бидэнд хэзээ ч ирэхгүй.
  • Та өөрөө бөглөх — утасны дугаар, имэйл, нүүрний зураг, товч танилцуулга, туршлагын түвшин.
  • Сургалтын явцад үүсэх — элссэн курс, ирц, дасгалын ахиц, капстон төслийн мэдээлэл (нэр, тайлбар, repo, deploy холбоос), хуваалцсан зураг, холбоос.
  • Техникийн — нэвтрэлтийн session cookie. Зар сурталчилгааны, аналитикийн cookie ашиглахгүй.

2. Юунд ашиглах вэ

  • Таны элсэлтийг багш баталгаажуулж, хичээлийн материалыг нээх
  • Ирц, ахицыг бүртгэж багш хэнд туслахаа мэдэх
  • Хуваарь өөрчлөгдөх зэрэг зарлалыг сайт, SMS, имэйлээр хүргэх
  • Сургалтын төв (IT Park)-д элсэгчдийн тоо, ирцийн тайлан гаргах
  • Та зөвшөөрсөн тохиолдолд нийтийн профайл, төгсөгчдийн бүтээлийн хуудсанд харуулах

3. Хэн харах вэ

  • Утас, имэйл — зөвхөн таны курсын багш болон админ. Нийтэд хэзээ ч гарахгүй.
  • Нэр, зураг, танилцуулга — та «профайл нийтэд харагдах» сонголтыг идэвхжүүлсэн үед л бусад суралцагч, зочинд харагдана. Анхдагч утга: харагдахгүй.
  • Капстон төсөл — та өөрөө оруулсан repo, deploy холбоос showcase хуудсанд гарч болно; оруулахгүй байж болно.
  • Гуравдагч этгээдэд зарахгүй, дамжуулахгүй.

4. Хаана, хэр удаан хадгалах вэ

Өгөгдлийн сан Railway (Postgres) дээр, зураг болон файлууд Cloudflare R2 дээр хадгалагдана. Хоёулаа шифрлэгдсэн холболттой. Сургалт дууссанаас хойш нэг жил хүртэл хадгалж, дараа нь устгана, эсвэл та өөрөө хүссэн үедээ устгуулж болно (6-р хэсэг).

5. Facebook нэвтрэлт

Нэвтрэлт Meta-ийн Facebook Login-оор хийгдэнэ. Бид зөвхөн public_profile, email эрх хүснэ; таны найзууд, нийтлэл, мессежид хандахгүй, таны өмнөөс юу ч нийтлэхгүй. Facebook-ийн өөрийн бодлого facebook.com/privacy/policy хаягт байна.

6. Өгөгдлөө устгуулах

Та дараах хоёр алхмаар бүх өгөгдлөө устгуулж болно:

  1. Facebook талаас: Facebook → Settings & privacy → Settings → Apps and Websites → tataya-ai → Remove. Ингэснээр портал Facebook-ээс таны мэдээллийг дахин авч чадахгүй.
  2. Портал талаас: багш эсвэл админд «өгөгдлөө устгуулъя» гэж хэлнэ — хичээл дээр, Facebook мессежээр. Хүсэлт ирснээс хойш 30 хоногийн дотор таны хэрэглэгчийн бүртгэл, элсэлт, ирц, ахиц, капстон, зураг бүгд устгагдана. Устгасан тухай хариу мэдэгдэнэ.

IT Park-ийн бүртгэлийн мэдээлэл тусдаа систем тул тэнд тусад нь хүсэлт гаргана.

7. Таны эрх

Өөрийн мэдээллээ харах, засах (профайл хуудас), нийтэд харагдах эсэхээ сонгох, устгуулах эрхтэй. Асуулт, гомдлыг доорх хаягаар хүлээн авна.

8. Холбоо барих

А.Отгонбаяр (системийн админ). Сургалтын үеэр хичээл дээр шууд хандаж болно.

9. Өөрчлөлт

Бодлого өөрчлөгдвөл энэ хуудсанд шинэчилсэн огноогоор нийтэлнэ. Томоохон өөрчлөлтийг порталын зарлалаар мэдэгдэнэ.